А.Чижов түрүүллээ


IMG_0398 (Copy)

Дэлхийн цомын тэмцээний сүүлийн өргүүд дөнгөж сая өндөрлөлөө. Дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов 14 оноогоор түрүүлж, их мастер А.Гетманский, И.Трофимов нар удаахь байруудад шалгарав.

Эмэгтэйчүүдээс ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар эхний 2 байрыг эзэлж, 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медалийн болзол хангав.

IMG_0387 (Copy)

Тэмцээний хаалтын ажиллагаа 16.00 цагт боллоо.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

ЭМЭГТЭЙ ДҮН

Дэлхийн цомын тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Өнөөдөр 9.30 цагаас тэмцээний 9 дэх буюу хамгийн сүүлийн тойргийн тоглолтууд эхэлнэ. Шийдвэрлэх өрөгт их мастер Г.Ганжаргал дэлхийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманскийтай тус тус оноолт таарсан. 16.00 цагаас хаалтын ажиллагаа болж, 17.00 цагаас блицын тэмцээн эхэлнэ.

Тэмцээний явцыг энэхүү хуудсаар
ШУУД ДАМЖУУЛЖ байна.

Дэлхийн цомын тэмцээн маргааш өндөрлөнө

IMG_0283 (Copy)

Энэ сарын 21-ний өдөр эхэлсэн 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт маргааш явагдаж, ялагчдаа тодруулна. Дэлхийн өндөр зэрэглэлийн даамчид оролцож буй энэхүү тэмцээний 8 дугаар тойргийн дараахь байдлаар олон улсын их мастер, ОХУ-ын тамирчин А.Шайбаков, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, их мастер И.Трофимов нар 12 оноотой тэргүүлж, түүний араас 11 оноотой 8 тамирчин удаалж байна.

Монголын тамирчдаас олон улсын их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, их мастер Д.Эрдэнэбилэг нар хамгийн өндөр 11 оноотой, 9-11 дүгээр байруудад бичигдэж байна. Маргаашийн шийдвэрлэх тоглолтонд Г.Ганжаргал дэлхийн 9 удаагийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманский, Д.Эрдэнэбилэг эмэгтэй их мастер М.Ноговицына нартай тус тус оноолт таарчээ.

Эмэгтэйчүүдийг ОХУ-ын их мастер М.Ноговицына, А.Идрисова нар 10 оноотой тэргүүлж, Монгол улсын спортын мастер, 2017 оны улсын аварга Е.Ариунзаяа гуравдугаар байранд өрсөлдөж байна. Хэрэв Е.Ариунзаяа 3 дугаар байрт шалгарч чадвал “Дэлхийн цом”-ын нэгдсэн жагсаалтад 11 дүгээр байрт шалгарах юм.

IMG_0275 (Copy)

Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдгүүдтэй маш сайн өрсөлдөж байна. Ялангуяа дэлхийн даамын холбооны мастер Ч.Хашчулуун, дэлхийн 9 удаагийн аварга, одоогоор дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолж байна.

Тэмцээний хаалтын ажиллагаа 7 дугаар сарын 27-ны 16 цагт МУБИС-ийн төв байранд болох бөгөөд дараа нь эх орны “Цагаан доктор” бүтээгдэхүүний нэрэмжит 1000 еврогийн шагналын сантай Блицын тэмцээн болсноор тэмцээний үйл ажиллагаа өндөрлөнө. 7 дугаар сарын 28-ны Баасан гаригт дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижовтой хийх зэрэг тоглолт зохиогдоно.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН


7-р тойргийн тоглолтууд өндөрлөв

8-р тойргийн оноолт

А.Чижов тэмцээнийг хошуучилж эхлэв

IMG_0064 (Copy)

Улаанбаатар хотноо үргэлжилж буй Дэлхийн цомын тэмцээний 6 дугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Их мастер М.Амриллаевыг хожсон дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов 10 оноотойгоор ганцаар тэмцээнийг хошуучилж эхлэв. Түүний араас 9 оноотой 6 даамчин жагсаж байгаагийн дотор ОУИМ Г.Ганжаргал 5 дугаарт бичигдэж байна. Тэмцээн дуусахад 3 өрөг үлдээд байна.

7 тойргийн оноолт



ТЭМЦЭЭНИЙ ЯВЦЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН